Нүдийг илүү тод харагдуулах нүүр будалтын найман нууц

Нүдээ илүү том бас тод харагдуулахын тулд заавал мэргэжлийн нүүр будагч болох шаардлагагүй. Хэд хэдэн нууцыг мэддэг байхад л хангалттай ингэснээр таны нүд хүн бүрийн анхаарлыг татах болно. Авьяаслаг нүүр будагч Лилия Абдулаева нүдийг илүү хурц тод харагдуулах нууц хүргэе.
Хөмсгөө тодотго

Хөмсгөө тодотгосноор та нүүрнийхээ олон хэсгийг тодруулах боломжтой: нүдээ томруулах, эсвэл нарийсгаж өргөсгөх. Хөмсөгний тень, харандааг ашиглаарай. Жишээ нь, хөмсөгний будаг илүү өтгөн харагдуулах бол гель нь үсний чиглэлийг нэгэн жигд болгоно.

Цагаан харандааг доод зовхиндоо хэрэглэх

Та харцаа илүү тод харагдуулахыг хүсвэл доод зовхины салстыг цагаан харандаагаар будаарай. Үүнд зааны ясны өнгө мөн сувдан өнгө тохиромжтой байдаг.

Хайлайтер ашиглах

Нүдээ илүү цоглог, тод харагдуулахыг хүсвэл сувдан тень эсвэл хайлайтер ашиглаарай. Будгаа хөмсөгнийхөө доор, нүдний дотор булан мөн дээд зовхиныхоо гол хэсэгт түрхэж өгөөрэй.

Сормуусаа уртасга

Хэрэв таны сормуус дэрвэгэр биш бол сормуус дэрвийлгэгчийг ашиглаарай. Сормуусаа будахын өмнө сормуусаа угаас нь үзүүр хүртэл дэрвийлгээрэй. Мөн хиймэл сормуус нүдийг мэдэгдэхүйц том харагдуулж чаддаг.

Шаргал өнгөтэй тень хэрэглэх

Бор-шаргал өнгөтэй тень бүх хүнд зохидог. Шаргал өнгийг дээд зовхин дээрээ түрхээд давхраанд ойртох тусам өнгийг нь бараан болгоно. Дараа нь буцаад хөмсгөнд ойртох тусам өнгийг шаргал болгох замаар өнгийг хослуулна. Энэ нь нүдний хэлбэрийг тодотгож өгдөг.

Сормуусны угийг тодруулах

Сормуусны угийг тодруулснаар нүд илүү хурц тод болж харагддаг. Нүдний будагтайгаа уусгаж будвал харцыг дардаг юм шүү.

Цэнхэр өнгө нүдийг илүү тод харагдуулдаг

Ногоон, цэнхэр, бор нүдтэй бараг ихэнхи бүсгүйчүүдэд цэнхэр өнгө зохидог. Яг энэ өнгө л таны харцыг илүү гүн, хурц тод харагдуулах болно.

Өнгө өнгийн тень хэрэглэхээс бүү ай

Өнгө өнгийн тенийг нүүр будалтаа тодотгохыг хүсвэл хэрэглэж болно. Мөн таны нүдний өнгөтэй адил төрлийн өнгөөр будвал хамгийн тохиромжтой байдаг.

Эх сурвалж http://www.info.mn