ШАР ХАШЛАГА ШАХСАН НӨХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО

800 сая төгрөгөөр урд хөршөөс шар хайс хашлага авсан албан тушаалтнууд хариуцлагаас мултрахгүй

Өнгөрөгч долоо хоногт цахим орчинд иргэдийн шүүмжлэлийн бай хамгийн ихээр болсон сэдвийн нэг бол шар хайс хашлага. Хотын замын хөдөлгөөнийг зохицуулах явган зорчигчдыг гарцаар гаргах зориулалттай хийгдсэн шар хайс хашлаганы хувьд урд хөршөөс 800 сая төгрөгөөр оруулж ирсэн гэдэг нь өөрөө шүүмжлэлийн бай болсон. Хэл аманд өртөөд удаагүй байсан Шар хайс хашлага нь ширүүхэн орсон борооны өмнөх салхинд ханарч хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлд сэв учруулж иргэдийг хохироосон. Одоогоор есөн машинд сэв учруулсан гэдэг албан ёсны мэдээлэл байгаа юм. 800 сая төгрөгөөр хотод шахсан шар хашлагыг шахсан хүмүүст хариуцлага тооцож иргэдийг хохиролгүй болгохыг хотын дарга өнөөдрийн хуралдаан дээрээ үүрэгдлээ. Хариуцлага алдсан этгээдэд хатуухан хариуцлага тооцохыг  хотын ерөнхий менежер Т. Гантөмөрт даалгаад зогсохгүй цаашид энэ мэт ажлыг эзэнжүүлэхийг үүрэгдсэн. Өмнөх хотын даргын захирамжаар нийлүүлэгдсэн шар хайсыг тэгэхээр буулгаж таарах нь ээ. Харин өнөөх хайсанд зарцуулагдахаар хотоос гаргасан төсвийг эргүүлэн хариуцлага алдсан этгээдүүдээр төлүүлэхээр болжээ.