30 хүрэхээс өмнө мэдэх ёстой 20 сургамж
- Амьдрал аль хэдийнэ эхэлсэн. Дунд нь завсарлага авна гэж байхгүй. Мөн туршилтын хувилбар ч гэж байхгүй. Чиний шийдвэр бүхэн амьдралд нөлөөлнө.
- Онлайн найзууд бол хуурамч найз. Харамсалтай нь, тийм. Тэдний ихэнх нь чамд тусламж хэрэгтэй үед ирэхгүй.
- Хэрэв дурласан бол зүрхээ шархлуулахад бэлтгэлтэй бай. Хэцүү боловч дурлал бүхэн бүтдэггүй гэдэг үнэнтэй эвлэрэх хэрэгтэй.
- Их сургууль төгссөнөөр суралцахаа зогсоож болохгүй. Бусдын ард орж, хоцрогдохыг хүсэхгүй байгаа бол тасралтгүй суралц.
- Гэр бүлийнхэн чинь хамгийн чухал. Эцсийн эцэст чиний төлөө санаа тавих хүмүүс бол гэр бүл чинь. Хэн хүнээс илүү тэдэнтэйгээ сайхан харилцаж бай.
- Сул талаа хүлээн зөвшөөр. Хүн бүрт дутагдал бий. Гэхдээ тийм дутагдалтай гэдэг нь та юунд ч хүрч чадахгүй гэсэн үг биш. Гол нь эртхэн хүлээн зөвшөөрч, өөрийгөө хөгжүүлэхэд анхаар.
- Хийсэн бүхэн чинь үнэ цэнэтэй. Зорилгодоо хэдхэн жилийн дотор хүрнэ гэж анхнаасаа бүү бод. Алсын тэр зорилгод чинь хөтлөх өнөөдрийн жижиг алхам ч чухал, үнэ цэнэтэй гэдгээ байнга сана.
- Боломж бүр бэрхшээлийн цаана бий. Амар тайван амьдралын тойргоосоо гарч чадахгүй байна уу. Өсч дэвжих боломж зөвхөн амьдралын тогтсон хэмнэлээ эвдэх зоригтой, өөрийгөө сорих дуртай хүмүүст олддог.
- Явцгүй харилцаагаа бушуухан цэгцэл. Нэг л биш гэдгийг мэдрэгдэж байгаа дотно харилцааг эртхэн цэглэсэн нь зөв байдаг.
- Амьдрал шударга бус зүйлээр дүүрэн. Нэгэнт чиний засч залруулж чадахгүй зүйл бол шударга бус бүхэнд бухимдаж амьдралаа үрэхгүй урагшаа харж явах хэрэгтэй.
- Ажилтай хүнд л аз тохиодог. Аз гэдэг хүлээж суугаа хүнд ирдэг юм биш гэдгийг амжилтад хүрсэн хүн бүхэн хэлдэг. Цөхрөлтгүй ажиллаж байгаа хүнд аз, одын боломж өөрөө хүрээд ирдэг.
- Эхлэх тохиромжтой хугацаа гэж байхгүй. Хэрэв ямар нэг зүйл эхлэх гэж байгаа бол яг одоо л хий. Тохиромжтой цагийг бүү хүлээ. Тийм цаг хугацаа угаасаа байдаггүй.
- Чи бүхнийг хийж чадахгүй. Хаана, юу хийж чадахаа сайн тооцоолоод түүндээ л бүхнийг зориул.
- Амьдралдаа учирсан хүн бүхэнд таларх. Тэдний зарим нь чамайг хайрлаж, амьдралыг чинь баяжуулж байха нөгөө хэсэг нь чамайг хурцалж, эрлэж, сургамж өгөхөөр илгээгдсэн гэж бод.
- Мэдрэмж, туршлага бол хамгийн том хөрөнгө оруулалт. Хуучин цагт тансаг машин, том байшин амжилтын илэрхийлэл байсан бол одоо хувь хүний үзсэн туулсан бүхэн хэр үнэ цэнэтэй амьдарсныг илэрхийлдэг болсон. Таны туулсан зам, туршлага мэдлэг, дурсамж, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд таныг хэн бэ гэдгийг хэлнэ.
- Хожимдоно гэдэг хэзээ ч үгүй гэсэн үг. Юуг ч бүү хойшлуул. Маргааш гэж хойшлуулсан үйлс бүхэн нурах жамтай гэдэг.
- Амжилт гэдэг бол тууштай байдал юм. Амжилт гэдэг тодорхой нэг цэгт хүрнэ гэсэн үг биш юм. Харин тэр цэг хүртэл тасралтгүй, тууштай зүтгэх процесс юм. Мөрөөдөл зорилго байвал тууштай зүтгэ. Түүнд хүрэх гэсэн зүтгэл чинь өөрөө амжилт юм.
- Байнга идэвхтэй хөдөл. Эрүүл байхын тулд одооноос амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлж, дасгал хөдөлгөөн хийж, биеэ зохистой авч явах хэрэгтэй.
- Уналт бүтэлгүйтэл юу ч биш. Хүмүүс хожим зөвхөн таны ололт амжилтыг өгүүлэх болно.
- Хэн ч чамд туслахгүй. Чамд туслах цорын ганц хүн бол чи өөрөө.