Д.Отгондалай ОЛИМПИЙН ХҮРЭЛ медальтан боллоо

Рио-2016 олимпийн наадмын боксын 60кг-ын хагас шигшээд шалгарч медалийн болзол хангасан ОУХМ Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, дэлхийн чансааны хоёрдугаарт байрт бичигдэж буй Доржнямбуугийн Отгондалай

Д.Отгондалай ОЛИМПИЙН ХҮРЭЛ медальтан боллоо

 

Рио-2016 олимпийн наадмын боксын 60кг-ын хагас шигшээд шалгарч медалийн болзол хангасан ОУХМ Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, дэлхийн чансааны хоёрдугаарт байрт бичигдэж буй Доржнямбуугийн Отгондалай мөнгөн медалийн төлөөх тулаанаа Францын боксчин Софиане Оумиятай гурван үеийн турш тоглож оноогоор ялагдлаа.

Өрсөлдөгч нь 21 настай. 2015 оны Дохагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт V байранд шалгарч байсан, дэлхийн чансааны зургадугаарт бичигдэж буй боксчин байсан юм.

Доржнямбуу ОТГОНДАЛАЙ

-1988-01-28-нд төрсөн, Дорнод,  Монгол Улс

-Олимпийн наадамд анх удаа оролцлоо

-2014,  Азийн наадам, Алтан медаль,  Инчён,  БНСУ

-2015,  Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Алтан медаль

-2016,  Олимпийн эрх олгох тэмцээн,  Алтан медаль

-2016, Олимпийн наадам, Хүрэл медаль, Рио-де-Жанейро, Бразил

-"Алдар" спорт хороо

Н.БАЯР