П.ОЧИРБАТ:ЭНЭ ХЭДЭН МУУХАЙ ЮМНУУД ГАРЧ ИРЭЭД АЛБАН ТУШААЛ ХУДАЛДААД

Монгол Улсын анхны ерөнхийлөгч , Үндсэн хуулийн цэцийн гишүүн "Өдрийн сонинд" ярилцлага өгчээ.

Тэрээр "Улиастайн ам өгсөөд явж байтал нэг их урт хашаа байна. Тэгсэн чинь тэндхийнхэн “Энэ Очирбат гуайн хашаа” гэж байх юм. Тэр хашаа эзгүй шахуу ч хэдэн байшин барьчихаж. Миний нэрийг зээлдээд тиймэрхүү юм хийчихсэн байж мэдэх юм байна гэж бодсон л доо. Намайг оршуулахад тийм том хашаа хэрэггүй. Надад бол нормын дагуу өгдөг газар нь байхад л болоо шүү дээ. Надад өөр газар хаа ч байхгүй. Би нэг хэсэг “Энержи Ресурс”-ын УЗ-д гадны,

хөндлөнгийн ТУЗ-ийн гишүүн байлаа. Жилд 24 мянган долларыг өгдөг юм. Гэтэл тэрийг жилд биш сард тийм хэмжээний цалин авдаг гэж худлаа бичсэн. Албан тушаал хавсарч хийж хууль зөрчлөө, тэгээд ийм их хэмжээний орлоготой гээд намайг бичив ээ. Бүгдийг нь би үгүйсгэсэн. Худлаа учраас. Худлаа гэдэг нь ч тогтоогдсон юм. Ерөөсөө л энэ ш дээ. Юман дээр дөрөөлж муулах сонирхолтой хүн байж болно шүү дээ. Юу гэж л түмэн олонд бүгдэд нь таалагдана гэж явах вэ. Би чинь 1972 оноос хойш төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд хэдэн мянган хүний дундуур, төрийн тэргүүн болоод хэдэн сая хүний дундуур явж өнгөрсөн болох гээд байгаа байхгүй юу. Тийм хүнд чинь бусдад таалагдахгүй юм байж болно. Над шиг шулуун шударга, цэвэр хүн байхгүй, өнөөгийн энэ хэдэн заваан юмнуудтай харьцуулаад үзэх юм бол. Яагаад гэвэл Монголын нийгэмд тийм бузар булай юм байгаагүй. Харин сүүлийн үед энэ хэдэн муухай юмнууд гарч ирээд албан тушаал худалдаад. Мөнгөөр ажил албан тушаал худалдаж авдаг нийгэмд, зөв шударга төрийн шударга албан хаагчийг сонгож авна гэдэг бол үнэн хэрэгтээ бүтэхгүй. Тэр сайхан туршлага, дадлагатай хүнд мөнгө байхгүй. Мөнгөгүй юм чинь албан тушаал худалдаж авч чадахгүй. Хийж чаддаггүй хүн мөнгөөр албан тушаал худалдаж авна. Боловсон хүчнээ сонгох зарчим нь мөнгө болчихсон. Үүнээс яаж Монголын ард түмэн минь салмаар юм бэ дээ. Хатуу, заавал мөрддөг зарчмыг Монголын төрд тогтоомоор байгаа юм." гэжээ. 

Эх сурвалж: Times.mn