Үерийн улмаас галт тэрэг замаасаа гарч осолджээ

Улаанбаатар Сайншанд чиглэлийн галт тэрэг Дорноговь аймгийн Айраг Өртөө орчимд үүрийн 05.00 цагт осолдсон байна. Хэргийн газрын гэрчүүдийн өгсөн мэдээллээр хүний амь эрсдээгүй ч бэртэж гэмтсэн хүн байгаа аж. Иргэдийн яаралтай зөөн эмнэлгийн тусламж үзүүлж, ослыг шалтгааны тодруулахаар холбогдох газрууд шуурхай ажиллаж байна.

Энэ талаар "УБТЗ" ХНН-ийн зүгээс тодорхой мэдээлэл хийгээгүй "Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч, галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байна" хэмээн мэдээлэл өгөөд байна.

Image may contain: outdoor

Image may contain: sky and outdoor