Нөхөн сонгуульд өрсөлдөхөөр 13 нам бүртгүүлэв


УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 2018 оны аравдугаар сарын 7-нд болох нөхөн сонгуульд өрсөлдөхөөр 14 нам хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна.2016 оны УИХ-ын сонгуулийн тайлангаа гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр ИЗНН хасагдаж, 13 намыг СЕХ бүртгэж, батламж олгожээ.

Батламжаа гардаж авсан намууд 2018 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд хугацаанд нэр дэвшигчдээ тодруулна. БИе даан нэр дэвшигчийн хувьд энэ хугацаанд нөхөн сонгууль болох тойргоос 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах ёстой.

42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН, Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам ,Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам оролцохоор болсон юм.