ГОЛОМТ БАНК ТААТАЙ НӨХЦӨЛӨӨР САНХҮҮЖҮҮЛТ АВАХ ИМПОРТЫН ЗЭЭЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

БНХАУ болон Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах, банк санхүүгийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Хятадын Ардын Банк болон Bank of China, Baoshang Bank-ны төлөөлөгчид манай улсад айлчилж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд БНХАУ-ын төлөөлөгчид монголын томоохон арилжааны банк болох Голомт, Худалдаа Хөгжил, Хаан, Хас банкны удирдлагуудтай уулзалт хийж, хамтран ажиллах боломж, тулгамдаж буй бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Энэ үеэр Голомт банк нь БНХАУ-ын  Bank of China банктай валютын бэлэн зузаатгалын гэрээг үзэглэсэн бол Baoshang банктай банк хоорондын юанийн зээлийн гэрээ, импортын зээлийн сунгалтын гэрээг байгуулсан нь хоёр улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх томоохон  хамтын ажиллагааны эхлэл болсон юм. Импортын зээлийн гэрээг байгуулснаар импортын худалдан авалт хийж буй дотоодын ААН-үүд хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт авах боломж бүрдэж байна.