ХҮҮХДИЙН УРАН БҮТЭЭЛИЙГ ДЭМЖИГЧ “ПРОСТАР” ФИЛМИЙН АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮД

“ПроСтар” фильм нь сүүлийн  2-3 жил хүүхдийн уран бүтээлээр дагнан ажиллаж байгаа  бөгөөд “Сайн аав” МУСК, “Залуу мөрдөгчид” хүүхдийн УСК, Монголын бүрэн хэмжээний “ШИДЭТ ХУУДАС” 2D анимейшн хүүхэлдэйн киноноос гадна, хүүхэд залуучуудын мартагдах шахсан ардын үлгэрүүдийг орчин үеийн хэлбэрээр сэргээн “Чоно ба долоон ишиг” жүжгийг  тайзнаа амилуулаад байна.
 
Хүүхдийн уран бүтээлийг дэмжигч тодотголтой “ПРОСТАР” филмийн авьяаслаг хүүхдүүд
 
“ПроСтар” филмийн дор  “ПроСтар” драмын дугуйлан явагддаг бөгөөд тус дугуйлангийн жүжигчин, дуучин авьяаслаг хүүхдүүд маань 2018.06.01-ний өдөр бяцхан үрс, дүү нартаа зориулан Сүхбаатарын талбайн тайзан дээр “Залуу мөрдөгчид” МУСК-н ОСТ болох “Аз жаргалын зүгт” дуугаа дуулж ая дууны бэлэг барихаас гадна,  “Чоно ба долоон ишиг”  жүжгээ тоглож үзүүллээ.

Хүүхдийн уран бүтээлийг дэмжигч тодотголтой “ПРОСТАР” филмийн авьяаслаг хүүхдүүд

 
Уг филмийн хамт олон “Чоно ба долоон ишиг”  жүжгээ уран сайхны кино болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд удахгүй зураг авалтандаа гарах юм байна.




 
Тус драмын дугуйланд явснаараа танай хүүхэд эдгээр хүүхэд шиг кино, реклам, телевизорын нэвтрүүлэгт оролцохоос гадна  хүнтэй зөв харьцаж, өөртөө итгэлтэй, нүүрэмгий, үгээ цэгцтэй зөв, тод хэлж сурах бөгөөд жүжиглэх ур чадвар, тайзны яриа, тайзны хөдөлгөөн, дуу оруулах  зэрэгт суралцах болно.
 



“ПроСтар” драмын дугуйлан нь 6-р сарын 11-нд эхлэх ангидаа элсэлт авч байгаа ба хүүхдийн тоо хязгаартай.

Холбоо барих утас: 99146901, 99141577

Хаяг: Баруун 4 зам, Барилгын коллежоос Гандан өгсөх замд, Ашид монгол төв 301 тоот