
Тодруулбал, Э.К.Пүрэвсүрэн гэгч энэ оны хоёрдугаар сараас эхлэн “Японы “М&U Глобал” компанийн албан ёсны төлөөлөгч “Gala tour” компани Монголоос тус улс руу гэрээт ажилчин нэг жил зургаан сарын хугацаатай гаргана хэмээн аман зар хүмүүсээр тараалгасан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газартай ажиллах хүч гаргах албан ёсны гэрээ байгуулсан гэжээ.
Япон руу гэрээгээр явуулна” хэмээн 140 гаруй иргэнийг залилжээ
Өнгөрсөн тавдугаар сарыг хүртэл нийт 140 гаруй иргэнээс “Мөнгөө тушаавал Япон улсад очиж, ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах асуудал бүгд хуулийн дагуу шийдэгдэнэ” хэмээн 1-4.5 сая төгрөг хураан авсан байна. Мөн хүн бүрийг япон хэлний 21 хоногийн бэлтгэлд 300 мянган төгрөгийн төлбөртэйгээр хамруулжээ. Өнөөдрийн бадлаар дээрх иргэдээс нэг нь ч Япон руу гараагүй бөгөөд эхний ээлжид 26 хүнийг аяллын гурван сарын визээр Элчингийн ярилцлагад оруулсан ч бүгд хар тамга даруулсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч В.Хосбаяр, н.Ганхүү нар шалгаж байгаа аж.