Шар хулууны үрийг хүнсэндээ хэрэглэхийн гайхалтай ашиг тусууд

Гэр бүл хайртай дотны хүмүүсийнхээ болон өөрийнхөө эрүүл мэндийн манаанд эмэгтэйчүүд бид л хамгийн түрүүнд зогсож байдаг. Тиймдээ ч шим тэжээлтэй, эрүүл гэсэн хоол хүнсээр хооллоход хамгийн түрүүнд анхаарна. Хоол идсэнийхээ дараа эсвэл хааяа нэг амттай юм идмээр санагдах, хүүхдээ хичээлдээ явахад нь өгч явуулах эрүүл бөгөөд амттай зүйлсийн нэг бол хулууны үр юм. Мөн хулууны үрийг тогтмол идсэнээр хүний биед тунчиг ашиг тустай.

Хулуу зүрх судасны өвчнөөс сэргийлнэ

Хулуу нь цусан дахь холестериныг хайлуулан, цусны эргэлтийг сайжруулж, хаван буулгадаг хүнсний ногоо юм. Мөн шаардлагатай амин хүчил их хэмжээтэй агуулагддаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулан калори зарцуулалтыг нэмэгдүүлдэг

Хулуунд хүний биед шаардагдах энергийг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус харьцангуй их. Хулууны зөөлөн эдэд 1.4-1.5 хувь сахар, 1.5-2 хувь цардуул, 1-15 мг С витамин, 1.5-2 мг каротин, В1, В2, В6, Е, РР витамин, аминхүчлүүд, кали, кальци, магни, төмөр зэрэг эрдэс давсууд, зэс, кобальт зэрэг микро элементүүд бий. 0.07-0.08 хувьд витамин агуулснаар хүний биеийн өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлнө

Хулуунд фосфор, төмөр, зэсийн давс, багаүй байдаг ба энэ нь цус багадах, зүрх судасны өвснөөс урьдчилан сэргийлнэ. Элэг бөөр, нолйр блучирхай, цөс, ходоодны өвчтэй хүмүүс хулууг байнга хэрэглэвэл сайн