Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний хамтлаг Монгол улсад айлчилна

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчооны Америк Хөгжим Гадаадад (American Music Abroad) хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг Монгол улсад ирж тоглолт хийнэ. Хамтлаг 2018 оны 4 дүгээр сарын 6-наас 8-ны хооронд Улаанбаатар хотноо өөрсдийн тоглолтоос гадна хэлэлцүүлэг, хичээл зэрэг дараах арга хэмжээнүүдэд оролцох нь.

4-р сарын 6-ны Баасан гаригт 10:00-12:00 цагийн хооронд
Сэт Глиерийн гурвалын уран бүтээл, амжилтын түүх, ур чадварын тухай Мастер класс, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимд (Багш: СУИС-ийн хүндэт профессор, МУГЖ Ч.Насантогтох)

4-р сарын 6-ны Баасан гаригт 15:30-17:00 цагийн хооронд
Сэт Глиерийн гурвал – богино хэмжээний тоглолт болон хэлэлцүүлэг, АНУ-ын Соёл мэдээллийн төв, Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан (оюутан сурагчдад нээлттэй)

4-р сарын 7-ны Бямба гаригт 15:00-19:30 цагийн хооронд
Сэт Глиерийн гурвалын концерт, Улсын Филармонид.

4-р сарын 8-ны Ням гаригт 15:00-16:30 цагийн хооронд
Сэт Глиерийн гурвал – богино хэмжээний тоглолт болон хэлэлцүүлэг, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн Урлагийн танхимд болох нь.

mountainstage500

Хамтлагийн тухайд:
Сэт Глиер нь 1988 онд Массачусетс мужид төрсөн, тэрээр АНУ-ын өнөө үеийн өсөж яваа залуу хөгжмийн зохиолч, дуучин, продюсер болон хөгжимчин. Сэт амьд хөгжмийн акустик дуугаралтаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд орчин үеийн поп хөгжмийн урсгал руу сүүлийн жилүүдэд хувьсан орж байна. Тэрээр жилд 250 орчим бие даасан болоод хамтарсан тоглолтуудыг хийдэг ба нийт бие даасан 7 цомог гаргасан байна. Түүний “The Next Right Thing” цомог нь 2012 оны Грэммийн шагналд нэр дэвшиж байжээ. Сэт Глиерын дуу хоолой, уран бүтээлийн өнгө аясыг салбарынх нь USA Today гэх мэт шүүмжлэгчид рок попын домог болсон Билли Жоэл, Брюс Спрингстэйн гэх мэт одуудтай зүйрлэдэг. Тайзнаа тэрээр Пат Матера (Кэйти Перригийн хамтлагийн гитарчин), Кристал Брөүэрсокс (Америкийн Шүтээний 9-р улирлын 2-р байрын ялагч) гэх мэт уран бүтээлчидтэй хамтран дүэт тоглолт хийж, Жэймс Тэйлор (5 удаагийн Грэммийн шагналт, 100 сая рекорд дэлхий дахинаа борлуулсан, рок попын алдартнуудын нэг), Ани Дифранко, Эдвин Миккэйн, Райн Адамс гэх мэт олны танил болсон уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байсан.

Сэт Глиерын хамтлагийн 2 хөгжимчиний хувьд: Жөүий Нэрнэй нь 62 настай, хараагүй, саксофонч; харин Райн Хоммел нь Сэт Глиерын багын найз, хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд Сэтийг бага баличаас нь дэмжин хамтран ажилласаар ирсэн анд нөхөр, уран бүтээлч юм гэж АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.