39 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, журамлагдав

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр /2016.0810/ нийт 352 дуудлага ирснээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Зарим мэдээллийг тодруулбал, Баянгол дүүргийн Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун замд амины H.Grace автомашины жолооч нь явган зорчигч 31 настай М-г мөргөж гэмтээсэн.

Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан замд T.Prius 10 маркийн автомашин онхолдож, жолооч 28 настай Д-н амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.