Холливудын алдарт жүжигчин Жонни Депп болон загвар өмсөгч, жүжигчин Амбер Херд нарын салалт нэг хэсэг шуугиулсан билээ.
Жүжигчин Жонни Деппийн ээж нас барсаны дараа түүний сэтгэл санаа тогтворгүй болж өөрийн эхнэр Амбер Хердийг зодож, дарамтлах болсон гэдэг. Түүний энэ үйлдлийг эхнэр нь тэвчиж чадалгүй, Деппд зодуулсан хэмээн өөрийн цахим хуудаснаа зургаа постолсноор бүх зүйл эхэлсэн юм.
Нөгөө талаар, гадны хэвлэлүүдэд Амбер Хердийн хөнгөн явдал нөхөртөө зодуулах нэг шалтгаан болсон хэмээн бичиж байна. Тухайлбал, Амбер Херд нэгэн кино зураг авалтын үеэр жүжигчин Боб Торнтонтой учир ургуулсан хэмээн асуудал үүсгэж байжээ. Үүнд хардсан Жонни Депп дунд хурууныхаа өндгийг зүсч Амберийн өрөөний толин дээр “Starring Billy Bob and Easy Amber” хэмээн бичжээ. Түүний гаргасан энэ үйлдлээс болж “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны зураг авалт түр зогсон, дунд хуруу нь боолттой явах болсон байна.
Тэгвэл саяхан алдарт хос гэр бүлийн салалтын асуудлаа олны нүднээс ангид, өөрсдөө шийдэхээр болсон гэдгээ хамтран мэдэгдлээ. “Гэр бүл салалтаа бид эв зүйгээр шийдвэрлэх болно. Бидэнд бие биеэсээ санхүүгийн ашиг хонжоо хүртэх сонирхол байхгүй. Бидний харилцаанд ноцтой хүнд үе байсан ч үргэлж хайраар холбогдож байсан” гэсэн мэдэгдлийг тэд хамтран гаргажээ. Түүгээр ч барахгүй эд хөрөнгөө хувааснаар Амбер Хёрдод очих мөнгийг буяны үйлсэд хандивлана гэж мэдэгдэлд дурдсан байна.
Ямартай ч алдарт хосын салалт гэр бүлийнхээ нууцыг олон нийтэд дэлгэснээр дуусч байгаа юм.