Чингис хаан

Их эзэн богд Чингис хаан  (~1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их эзэн богд Чингис хаан  (~1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад АзиЕвропын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзлэсний дараа, 1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл илрээгүй болно. Чингисийн үр удам өнөөгийн ХятадСолонгосКавказТөв Азийн орнууд, мөн өнөөгийн ОросЗүүн ЕвропОйрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаa болгосон ажээ.

Бөртэ чино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуаДобу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал байгаа юм.

Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.

Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү байжээ.

Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар, Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Түүний төрсөн дүү нар нь Зочи ХасаpХачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс БэгтэрБэлгүтэй нар байжээ.

Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.

1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав..." гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд АлтанХучар, Жүрхиний Сача БэхиДаридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, "Чингис хаан" хэмээн цол олгожээ. "Чингис" гэдэг үгийн гарал нь "тэнгис" гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.

Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь[засварлах | edit source]

Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар УруудынЖүрчидэйМангудын ХуйлдарХонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.

XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэнНарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд "Ван ", Чингис хаанд "Чаутхури" гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.

Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.

1201 онд ХатагинСалжиудДөрвөнТатарИхирэсХонгирадГорлосуудНайманы Хурчахус буйруг ханМэргидОйрдТайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр ханболгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуга бэхи нар задын арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжинЧингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

 

Чингис хаан улсаа ерөнхий гурван түмэн буюу хэсэгт хуваагаад, дотор нь бага түмэн болгосон. Бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа аравт болгон хуваажээ. Мянгат нь эхлээд 95 байгаад сүүлдээ 130-д хүрсэн бололтой. Чингис хаанийнхүү мянгатын тогтолцоог яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол улсьн өнө удаан тогтнох үндсийг тавьжээ. Эл тогтолцоо нь улс үндсээ батлан хамгаалах аян дайнд мордоход үлэмж хэмжээннй цэргийг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, ард олноос албан татвар авах зэрэгт нэн тохиромжтой цэрэг, засаг захиргааны нарийн чанд зохион байгуулалт байв.

Мянгат нь дотоод, гадаад хэмээн хуваагдах бөгөөд гадаад мянгат нь зэрэг зиндаагаараа дотоод мянгатаас даруй нэг дахин доогуур байжээ. Чингисийн эх, хөвгүуд, дүү нар болон авга Отчигин нар өөр өөрийн тусгай мянгаттай байв. Чингис хаан Отчигин, Өэлүн эх хоёрт түмэн өрх, хоёрдугаар хүү Цагадайд 8000 өрх, гуравдугаар хүү Өгэдэйд 5000 өрх, отгон хүү Тулуйд 5000 өрх, дүү Хасарт 4000, хаяал дүү Алчидайд 2000, дүү Бэлгүдэйд 1500 өрх тус тус «хувь» болгон өгчээ.

Монголын эртний нүүдлийн нийгмийн улс төрийн эохион байгуулалтын эртний өвөрмөц нэгэн хэлбэр нь “Хишигтэн” байв. Хишигтнийг эхлээд овог, аймгийн тэргүүлэгч нар биеэ болон орд өргөөгөө хамгаалах зорилгоор бий болгожээ. Тэмүжин ч Хамаг Монголын хаан болоод бие, орд өргөөгөө сахин хамгаалах өдрийн манааны 70 торгууд, шөнийн харуулын 60 хэвтүүлээс бурдсэн 150 хүн бүхий хишигтэнтэй болжээ.

Их Монгол улс байгуулагдсанаас хойш хишигтний үүрэг өсч, зохион байгуулапт дэг журам нь нарийсчээ. Чингис хаанхишигтний тоог нэгэн түмд хүргэж, түүний эгнээг түмт, мянгат, эуутын ноёдын хүүхдээс бүрдүүлж, бас сул чөлөөтэй хүмүүсийн хүүхдээс ухаан, чадлаараа шалгарсныг нь сонгон оруулж байв.

Удалгуй хишигтэн нь хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах төдийгүй, улс орны дотоод дэг журам сахиулах, үймээн, самуунаас сэргийлэх онцгой үүрэг хүлээх болов. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд улам өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэг ёсны засгийн газрын үүрэг гүйцэтгэх болсон. Дээд зиндааны албан тушаалтныг зөвхөн хишигтнээс томилно. Хишигтэнд чанд сахилга, хариуцлага хүлээлгэхийн хамт онцгой эрх ямба эдлүүлж байв. Ийнхүү хишигтэн бол Их Монгол улсын төрийн гол тулгуур болж байлаа.

Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан шинэ тутам байгуулагдсан Монголын төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засгийн төрхтэй боловч мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан, тун өвөрмөц шинж бүхий төр байв. Төрийн дээд эрхийг баригч нь их хаан байв. Их хаан бол тэнгэрээс заяат хэмээн өргөмжлөгдсөн, Монгол улсын хэмжээгүй эрхт эзэн, төрийн тэргүүн байсан ажгуу. Их хааны гарт төрийн дээд эрх мэдэл, үлэмж засаглал төвлөрч, тэрбээр Монголын газар нутгийн дээд өмчлөгч болж байлаа. Хаан амьд сэрүүн байхдаа өөрийнхөө залгамжлагчийг гэрээслэнэ. Энэ нь хаан өөрөөсөө хойш элдэв хямрал тэмцэл гарч, төр хямрахаас болгоомжилсон ухаалаг бодлого байв.

Хааныг сонгон өргөмжилж, төр улсын тулгамдсан асуудалд ончтой хариу эрэлхийлж, нягтлан магадласаны үндсэн дээр их хаанд зөвлөх эрх бүхий байгууллага бол Их Хуралдай байжээ. Их Хуралдай нь өмнөх үеийнхээс зохион байгуулалтын хэлбэрийн хувьд боловсронгуй болж, төрийн дээд байгууллагын шинжийг агуулж байсан. Хамгийн гол нь хэн бугай ч Их Хуралдайг алгасан хааны титэм хүртэх эрхгүй байсан явдал юм. Чухам үүгээр Их Хуралдайн эрх, сүр хүч илэрхийлэгдэж байв. Их Хуралдайд Чингис хааны ах дүү, үр хүүхэд, эх ба хатад, цэргийн жанжин, итгэлт нөхөд оролцоно. Зарим судлаач эл байгууллыг парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг.

Их хаанд хэдийгээр хэмжээгүй эрх мэдэл төвлөрч байсан боловч эрдэм ухааныг дээдлэн биширч, мэргэдийн зөвлөлөөг сонсон, болгоон соёрхдог байжээ. Тиймээс ч Чингис хаан дэргэдээ Сэцдийн зөвлөл байгуулж, улс төрийн шаггүй бодлоготон, эрдэмтэн мэргэдийг оруулж, тэдний санал бодлыг анхааралтай сонсдог байв. Зарим эрдэмтэд Сэцдийн зөвлөлийг төрийн институт болж чадаагүй гэж үэдэг. Их хаан гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх зорилгоор улс орны амьдралын хүрээ, салбарыг хариуцсан төрийн сайд нарыг томилж байжээ. Энэ ёсоор Мухулайг Го ван буюу улсын ван болгожээ, Энэ нь хааны тэргүүн шадар сайд байв. Түүнтэй эн зэрэгцэхүйц эрхтэй албан тушаалтан бол улсын заргач байв. Энэ тушаалд Чингис хаан өөрийн өргөж авсан дүү Шихихутугийг томилжээ. Их хаан түүнд «Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв» гээд Надтай зөвлөж, Шихихутугийг шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй» гэж тушаасан байна.

Чингис хааны хууль зарлигийн биеллийг хянах тусгай албан тушаалтан буй бопгожээ. Маркизийн Их Засаг хуулиас түүвэрлэж авсан гэсэн тэмдэглэлд засаг хэрэгжүүлэхийг хянагч тушаалд хүү Цагадайгаа томилсон гэж бичсэн байна. Ийнхүү төрийн хяналтыг буй болгожээ. Чингис хаан төрийн бусад сайд нарыг дэс дараалан томилсон байна. Тухайлбал.БоорчиЗэлмэНаяа нарыг өөрийнхөө удирдлагад их төлөв цэргийн хэргийг эрхлэх төрийн сайдын тушаалд тохоон талбижээ. Мөн тийм зиндааны албан тушаалтан бол төрийн бэхи (шинжээч) Үсүн Өвгөн юм. Тэрбээр тэнгэр огторгуйг шинжиж, он жил, сар өдрийг заасан хуанли зохиож, наран, саран хиртэхийг эртнээс мэдэж хаан эзэндээ айлтгах, дайлаар мордох, Их Хуралдай чуулах сайн өдрийг тогтоох зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Төрийн бэхи цагаан хувцас өмсч, цагаан морь унаж явдаг заншилтай. Түүнээс дутахааргүй эрх мэдэлтэй байсан хүн бол Хөхчү бөө байв. Гэвч тэрбээр их эзнийхээ итгэлийг даалгүй, хаан төрд тэрсэлж, цаазын тавцанд очсон түүхтэй.

Гүйцэтгэж байсан үүргээс нь хөөн үзэхэд Тодой чэрби мал аж ахуйн сайд, Тататунга захиргаа, боловсролын сайдын зиндаанд ажиллаж байсан байна. Зарим хүмүүс төр, түмний өмнө байгуулсан баатарлаг гавъяа, цэргийн удирдакх ур чадвараараа тодорч албан тушаалд томилогдож байв. Тухайлбал, МухулайБоорчиЗэлмэШихихутугСорхон-шира,СүбээдэйЗэвБорохул (удалгүй нас барсан) Хэра-Унругэ, хожим Цуу мэргэн (Елюй Чуцай) нарыг есөн өрлөг хэмээн цэргийн жанжнаар томилсон байна. Зарим судлаачид тэднийг орчин цагийн цэргийн маршалуудтай дүйцүүлэн бичдэг.