Анхан шатны шүүхүүдэд Г.Номуундарь хохирогчтой хэрэг шилжиж ирээгүй гэв

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдээллээ.
Иймд иргэн Г.Номуундарийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн сүлжээнд түгээсэн “Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл үндэслэлгүй болно гэсэн байна.