Орондоо орохын өмнө үүнийг уугаад, хэвлийгээрээ тураарай!

та бүхэндээ ходоод гэдсийг цэвэрлэж, хэвлийгээр тураах үйлчилгээтэй ундаа бэлтгэх аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрийг орой унтахынхаа өмнө ууж, богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрээрэй. Энэ нь таныг тураахаас гадна эрч хүчээр цэнэглэх болно.

1Өргөст хэмхний ундаа

Орц:

  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Яншуй – 1 багц
  • Нимбэг – 1 ширхэг
  • Нунтаг цагаан гаа – 1 хоолны халбага
  • Зуун настын шүүс – 1 хоолны халбага
  • Ус – 1/2 аяга

Хийх арга:

Бүх орцуудаа нэгтгэж, блендэрт хийж, шүүс болгоорой. Үүнийгээ орондоо орохын өмнө уух хэрэгтэй. Нэг сарын турш орой бүр уух бөгөөд цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байвал 7 хоног завсарлаж, ахин ууж эхлээрэй.

2Өргөст хэмх, лайм жимсний ундаа

Орц:

  • Лайм жимс – 1 ширхэг
  • Өргөст хэмх – 2 ширхэг
  • Жүрж – 1 ширхэг
  • Зөгийн бал – амталгаагаар
  • Гаа – амталгаагаар
  • Оргилуун ус – 1 литр

Хийх арга:

Нэг өргөст хэмхээ блендэрт хийж шүүс болгоно. Харин нөгөө өргөс хэмхээ бөөрөнхий хэлбэртэй хэрчиж бэлтгээрэй. Жүүсээ, хэрчсэн өргөст хэмхтэйгээ нийлүүлж, дээр нь лайм жимс болон жүржийн шүүсээ шахаж хийгээд зөгийн бал болон гаагаар амтлаарай. Одоо харин үүнийгээ усан дээрээ хийж, сайтар хутгаж, ундаа болгох хэрэгтэй.

3Лийрний ундаа

Орц:

  • “Sage” навч – 10 ширхэг
  • Лайм жимс – 1 ширхэг
  • Лийрний шүүс – 250 мл
  • Оргилуун ус – 250 мл
  • Лийр – 1 ширхэг
  • Мөс

Хийх арга:

Лайм жимсээ нимгэн, лийрээ дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Эдгээрийг саванд хийгээд дээр нь лийрний шүүс, оргилуун ус болон сэрээгээр нухсан “sage” навчыг хийх аж. Хамгийн сүүлд нь буталсан мөсөө хийж, хүйтэн ундаагаа уух хэрэгтэй.

4Бэрсүүт жүрж болон шанцайтай ундаа

Орц:

  • Бэрсүүт жүржийн шүүс – 500 мл
  • Оргилуун ус – 500 мл
  • Ус – 1 аяга
  • Шанцай – 2 ширхэг
  • Гааны навч
  • Мөс
  • Бага зэрэг элсэн чихэр

Хийх арга:

Элсэн чихэр, ус, шанцайгаа нийлүүлж саванд хийгээд зөөлөн гал дээр 5-10 минут буцалгаж, элсэн чихрээ хайлуулах хэрэгтэй. Дараа нь бэрсүүт жүржийн шүүс, элсэн чихэр, шанцайтай ус, оргилуун усаа хольж, гааны навч, мөстэй хольж уугаарай.

 

5Нимбэгний ундаа

Орц:

  • Нимбэг – 5 ширхэг
  • Оргилуун ус – 1 литр
  • Гаа
  • Мөс

Хийх арга:

Дөрвөн нимбэгээ шахаж, шүүсийг нь хийж авна. Үлдсэн нэг нимбэгээ нимгэн дугуй хэрчиж, шүүс болон устайгаа холиорой. Энэхүү ундаагаа мөс болон гаатай хольж ууна.

6Энэтхэгийн амтат ундаа

Орц:

  • Лайм жимс – 4 ширхэг
  • Цагаан гаа – амталгаагаар
  • Гаа
  • Оргилуун ус – 1 литр
  • Ус – 1/2 аяга
  • Мөс
  • Бага зэрэг элсэн чихэр

Хийх арга:

Лайм жимсний шүүсийг шахаж авна. Харин элсэн чихэр, 1/2 аяга усаа нийлүүлж, чихрээ хайлтал зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Үрсэн цагаан гааг буцалгаж байгаа усандаа хийж, амт нэмнэ. Үүнийгээ гал дээрээс авч хөргөх бөгөөд дээр нь лайм жимсний шүүс, оргилуун ус, мөс болон гааны навчаа нэмээрэй.

7Алимны цуу

Орц:

  • Алимны шүүс – 1 литр
  • Гаа
  • Нимбэгний шүүс – 100 мл
  • Нимбэг – 1 ширхэг
  • Мөс

Хийх арга:

Нимбэгээ дугуй хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Алим болон нимбэгний шүүсээ хольж, саванд хийгээрэй. Үүн дээрээ зүссэн нимбэг, гааны навч болон мөсөө хийж ууна. Хүсвэл та үүндээ хэрчсэн алим хийн ууж ч болох аж.

8Хүнсний ногооны ундаа

Орц:

  • Оргилуун ус – 1 литр
  • Элсэн чихэр – амталгаагаар
  • Өргөст хэмх – 3 ширхэг
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Лайм жимс – 1 ширхэг
  • Нимбэг – 3 ширхэг
  • Гааны навч
  • Мөс

Хийх арга:

Амтат чинжүү, 2 ширхэг өргөст хэмхээ хэрчиж, элсэн чихрээр амталж тавиарай. Үлдсэн нэг өргөст хэмх болон нимбэгээ хэрчинэ. Харин хоёр нимбэг болон лайм жимсний шүүсийг шахаж авах хэрэгтэй аж.

Саванд гааны навчаа хийж дээр нь амталсан чинжүү, өргөст хэмх, хэрчсэн нимбэг, өргөст хэмх, болон лайм жимсний шүүс, оргилуун усаа нэмж хийх бөгөөд эцэст нь жижиглэсэн мөсөө нэмээрэй.

9Ханборгоцойн ундаа

Орц:

  • Оргилуун ус – 1 литр
  • Нимбэг – 1 ширхэг
  • Савласан хан боргоцой – 1 лааз
  • Гааны навч

Хийх арга:

Усаа саванд хийж буцалгах бөгөөд дээр нь бага зэрэг элсэн чихэр, нимбэгний шүүс, ханборгоцойн шүүсээ хийж байлгаарай. Дараа нь хэрчсэн ханборгоцойгоо ундаандаа хийж, гааны навчаар амтлаарай. Бэлтгэсэн ундаагаа сэрүүн газарт байлгаж, хөргөж ууна.

10Гүзээлзгэний ундаа

Орц:

  • Нимбэг – 1/2
  • Лайм жимс – 1/2
  • Гааны навч
  • Гүзээлзгэнэ
  • Оргилуун ус – 1 лит
  • Ус – 100 мл
  • Мөс

Хийх арга:

Нимбэг болон лайм жимсний шүүсийг шахаж авна. Гүзээлзгэнэ жимсээ голоор нь хувааж хэрчих бөгөөд үүнийгээ гаргаж авсан шүүстэйгээ холиорой. Усаа буцалгаж, үүндээ жимсний шүүстэй хольсон гүзээлгэнээ хийж, буцалгаад гаргаж тавина. Үүндээ гааны навч болон мөс хийж, амт оруулан уугаарай.

Эх сурвалж: http://khulangoo.mn/?p=3547