Чарльз Дикенсийн 10 номыг заавал уншаарай

Хэдэн мянган жилийн түүхтэй утга зохиолын ертөнцийн хамгийн агуу зохиолчийг нэрлэнэ гэдэг бараг хэзээ ч нэг шийдэлд хүрч чадахааргүй хэцүү зүйл.


Хүн бүрт өөрийн гэсэн үнэлж хүндэлдэг зохиолч бий. Гэхдээ хүн бүрийн унших дуртай, шүүмжлэгч мэргэжилтнүүдийн уншигчдад санал болгодог ном зохиолын жагсаалтад хэр олон бүтээл нь багтсанаар тодорхойлъё гэвэл гарцаагүй Чарльз Дикенс нэгдүгээрт бичигдэнэ. Барууны ертөнцдөө нэртэй утга зохиол шүүмжлэгч Петер Акройд болон Петер Боксал нарын гаргасан “Амьдралдаа заавал унших 1001 ном”-ын жагсаалтад Чарльз Дикенсийн 10 ном багтсан байдаг юм. М.Коетзигоос өөр хэний ч ийм олон ном энэ жагсаалтад багтаагүй. Английн нэрт зохиолч Чарльз Дикенсийн “Зул сарын магтуу”, “Дэвид Копперфильд”, “Оливер Твист” зэрэг 10 бүтээл заавал унших номын жагсаалтад ордог бол бидэнтэй нэгэн цаг үед амьдарч буй Нобелийн шагналт зохиолч М.Коетзигийн “Эх орны зүрхэнд”, “Удаан хүн”, “Петерсбургийн мастер”, “Зэрлэгүүдийг хүлээсэн нь” зэрэг мөн 10 ном багтдаг юм. Тэгэхээр энэ хоёр зохиолчийг хамгийн мундаг гэж нэрлэхэд төдийлэн буруудахгүй болов уу.