Хэвлийд байгаа үрийг тань хүү гэдгийг батлах 7 илэрхий шинж тэмдэг.

Хүү юу эсвэл охин уу?- Бие давхар байх хугацаанд хүүхдийн хүйс ямар бол гэсэн сэдэв гэр бүл найз нөхдийн дунд хамгийн түгээмэл сэдэв байдаг. Мөн хүн бүрт л хүүхдийнхээ хүйсийг ямар байхыг шийдвэрлэх ямар нэгэн шалтгаан бий.

Бидний энэхүү хүргэх гэж байгаа наад захын итгэл үнэмшил дээр суурилсан таамаглал нь ямар нэгэн шинжлэх ухаанаар батлагдаагүй ч гэсэн маш олон ээжүүд дээр илэрч байсан шинж тэмдгүүд бөгөөд хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийг түүвэрлэж авсан юм. Та бүхэнд ямар нэгэн шинжлэх ухааны үүднээс батлагдсан зүйл биш гэдгийг дахин дахин сануулахыг хүсч байна.  

  1. Үс ургалт түргэсэх. Бие давхар байх хугацаанд таны үс маш хурдацтай ургаж байгааг та анзаарсан уу? Хэрэв тийм бол, зарим нэгэн хүмүүсийн туршлагаас харахад та хүү тээж байгаа юм байна. Үс  нь илүү өнгөлөг болж бас маш эрчимтэй ургаж байгаа ээж хүү тээж байгаа гэдэгт ихэнх нь итгэлтэй байдаг байна. Үнэн хэрэгтээ бол жирэмсний үед биеэс ялгарч буй гармон нь тэрхүү 9 сарын хугацаанд биед гарах өөрчлөлтийг шийдвэрлэж байдаг. Иймд шинжлэх ухаан энэ талаар ямар нэгэн баталгаа нотолгоо гаргаж байгаагүй юм.
  2.  Давстай хоолонд илүү дурлах.  Хоол ундны дуршлаа нэг хараад үзээрэй. Давс ихтэй хурц хоолонд илүү их дуртай байна уу? Чипс, даршилсан ногоо зэрэгт илүү их дуртай байгаа бол ирээдүйд хүүгээ өлгийдөн авахдаа бэлдэх нь ээ. Амттан, шоклад зэргийг илүү ихээр идмээр санагддаг бол охин хүүхэд тээж байгаа гэсэн баттай таамаглал байдаг билээ.
  3. Зүрхний цохилт.  Энэ бол он удаан жилийн итгэл үнэмшил, ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл байхгүй таамаг юм шүү. Хүмүүс үзэхдээ, зүрхний цохилт минутанд 140 хүрч цохилж байвал хүү гэж таамагладаг байна. 
  4. Шээсний өнгө. Тиймээ шээсний өнгөө шалгаж үзэхэд гэмгүй. Хэрэв бараан байвал, хүүгээ хүлээн авахдаа бэлдэж болох нь ээ. Гэхдээ хэтэрхий бараан өнгөтэй шээс гарч байвал эмчид хандах нь зүйтэй. Учир нь ураг орчмын шингэн багассан буюу шингэний дутагдалтай байх болон бусад өөр өвчний шинж тэмдэг байх магадлалтай юм. 
  5. Жин нэмэх. Жирэмсний үед жин нэмэх бол хэвийн асуудал. Гэхдээ энэхүү жин нь хэвлийд илүү нэмэгдэж байгаа бол хүү байх магадлал өндөр. Харин охин хүүхэд тээж байгаа эхийн биеийн жин бүх л биед тархан нэмэгддэг онцлогтой. 
  6.  Хөхний хэмжээ. Жирэмсэн үед хөхний хэмжээ томрох талаар ямар нэгэн шинэ зүйл биш ч гэлээ олон жилийн итгэл үнэмшлээс дүгнэн харахад зүүн баруун хөхний хэмжээ жижиг том байх тухай юм. Хүү тээж байгаа эхийн баруун хөх зүүн хөхнөөс иүү том байдаг гэсэн таамаг байдаг байна. 

  7. Арьс хуурайших. Гарын арьс тань хуурайшаад байн байн тос түрхэж байна уу? Энэ бол бас нэгэн маш сайн таардаг хүүхдийн хүйсийг таамаглах шинж тэмдэг юм. Жирэмсний үед гарын арьс ихээр хуурайших нь хүү тээж буйн шинж тэмдэг гэж үздэг.

     Ингээд бүсгүйчүүдээ хүүхдийнхээ хүйсийг эхо оношлогоогоор тодорхойлуулж мэдэх хүртлээ эдгээр шинж тэмдгүүдээр нэг таамаглаад үзээрэй. Таарах ч юм билүү хэн мэдлээ. 

    www.dulmaa.mn