”Гоёл-2018” наадмын ”Топ модель”-оор Т.Халиунаа тодорлоо

Монголын загварынхан "Гоёл" наадмаа 30 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 2018 оны загварын чиг хандлагыг тодорхойлж, Монголын загвар зохион бүтээгчид өөрсдийн чадвар чансааг үзэгч түмэндээ дэлгэн харуулдаг "Гоёл" наадам загварын долоо хоногоор эхэлж, өчигдөр Соёлын төв өргөөнд гала тоглолтоо хийсэн юм.

Өнгөрсөн жилийн Гоёл наадмын хувьд топ модель тодруулаагүй бөгөөд Монголын загвар өмсөгчдийн чансаа доошилсныг Дизайнеруудын холбооноос анхааруулсан том анхааруулга болсон билээ. Тэгвэл "Гоёл-2018" наадмын хамгийн шилдэг, чансаатай загвар өмсөгч буюу топоор Т.Халиунаа тодорчээ. Тэрээр загварын тайзнаа 17 дахь жилдээ алхаж буй гэнэ. Түүнд "Гоёл"-ын анхны топ модель Э.Одгэрэл шагналыг нь гардуулсан юм