Eyes cool, Эгшиглэн нар хайрын романс эхлүүлж байгаа гэв үү

“ICE TOP” хамтлагийн Eyes Cool дуучин Эгшиглэнтэй хамтран “Энэ миний хайр” дуугаа шинэчлэн дуулжээ.

Эгшиглэнгийн хувьд уран бүтээлээсээ холдсон байсан ч Eyescool-тэй хамтран 90-иэд онд хит болж байсан хайрын дууг амилуулсан нь учиртай гэнэ. Залуу уран бүтээлчид маань аль хэдийнээ хайрын романс үүсгээд амжсан талаар ойр дотныхон нь жиг жуг ярилцаж байна.  Тиймдээ ч хамтдаа “Энэ миний хайр” дууг их л дотно дуулжээ. Тэдний фэнүүд ч мөн адил тэдний дотно харилцааны талаар гадарлаад эхэлсэн байна. Ямартай ч урлагийн салбараас дахин нэг шинэ хос мэндэлж байгаа бололтойдог шүү.