У.Черчиллийн дутуу татаж орхисон навчин тамхи 12 мянган долларын үнэд хүрчээ

Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийн дутуу татаж орхисон навчин тамхи Америкийн Бостон хотод болсон дуудлага худалдааны үеэр 12 мянга долларын үнэд хүрчээ.

 

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, У.Черчилль 1947 оны тавдугаар сарын 11-нд Парисын Бурж нисэх онгоцны буудалд Лондон руу явах нислэгээ хүлээж зогсох зуураа 10 см урт тамхийг дутуу татаж орхисон байна.

Энэ долоо хоногийн лхагва гарагийн орой болсон дуудлага худалдааны үеэр АНУ-ын Флорида муж улсын Палм-Бич хотын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн оршин суугч уг тамхийг худалдан авчээ.

Түүний дутуу татаж орхисон энэ тамхийг Их Британийн нэгэн иргэн хадгалж байжээ.