НЯМКАА ГИШҮҮН С.БААТАРЖАВЫГ ЦЕГ-ЫН ДАРГААР ЗҮТГҮҮЛЖ БАЙНА

ЦЕГ-ын даргаар М.Чингис, Д.Мөрөн, С.Баатаржав гэсэн гурван хүний нэр яригдаж байгаа сурагтай. Бүгд л нэгэн цагт энэ албыг хашиж байсан хүмүүс. Харин энэ албыг хашиж байхдаа тэд салбартаа ямар ахиц өөрчлөлт хийсэн нь тодорхойгүй.


Д.Мөрөнг ЦЕГ дарга байхад С.Зоригийн хэрэг гарч өнөөг хүртэл илэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа. УИХ-ын 2000 оны сонгуулиар энэ хэргээр шоудаж байгаад сонгогдсон гэлцдэг. Д.Мөрөнгийн хувьд одоо Гадаадын иргэн, харъяатын газрын даргаар ажиллаж, намаасаа “бялуугаа”-аа авчихсан. Тэгэхээр тэр гар бариад бугуй барихгүй байлгүй дээ.


60 тэрбумын бүлэглэлийн хүн гэгддэг С.Баатаржавын тухайд хэсэгхэн хугацаанд ЦЕГ-ын даргаар ажиллахдаа томилогдсоныхоо маргааш шахуу л тэргүүн комиссор цолоор шагнуулж байв. Түүнийг одоо ЦЕГ-ын даргад зүтгүүлж буй хүн нь Ц.Нямдорж аж. Учир нь С.Баатаржавын эхнэр нь Ц.Нямдоржийн ойрын хамаатан. Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал тэр хоёрын хүү охин хоёр нь гэрлэж мань хоёр худ ураг барьсан хүмүүс гэнэ. Үүнээс хархад Ц.Нямдорж, С.Баатаржав, Х.Энхжаргал нар худ ураг садан төрлийн хамаатан төдийгүй "60 тэрбумын бүлэглэлийн" хамжлагатангууд гэдэг нь эндээс харагдаж байна.


С.Баатаржавыг залгамжилсан Тэргүүн комиссор Р.Чингисийн нэр ЦЕГ-ын томилгоо бүр дээр нэр нь дуулдаж байдаг болохоор тэр “чухал хүн” байж мэдэх юм. Өмнөх парламентын үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын өмгөөлөгч түүнийг “Нэр бүхий хоёр компанид санхүүгийн шалгалт хийхдээ Цагдаагийн тусгай хүчийг ашигласан” хэмээн буруутгаж байв. Түүнийг улс төрийн зорилгоор ажиллаж байсан хэмээн салбарын сайд нь ЦЕГ-ын даргаас огцруулах санал тавьж байсан гэх яриа бий.
Ийм л гурван нөхөр хуучин “бууриа” эргэж, ЦЕГ-ын даргад яригдаж эхлээд байгаа гэнэ дээ.