1 ENG. Олон улсын авиа зүйн цагаан толгой | International Phonetic Alphabet

Энэ хичээлээр бид англи хэлний цагаан толгой болон олон улсын авиа зүйн цагаан толгойг сурна. Мөн англи хэлний зарим нэг үсгийн нийлэмжүүдийн дуудлагыг үзнэ.

Бичлэгт орсон жишээ үгсийг цээжлэх гэж санаа зовох хэрэггүй. Эхний үед зөвхөн авиа зүйн тэмдэглэгээг хэрхэн уншихад анхаарлаа хандуулаарай! Мөн th үсгийн нийлэмжийг илэрхийлэх /ð/ дуутай болон /θ/ дуугүй авиаг дуудахдаа хэлнийхээ үзүүрийг дээд доод шүднийхээ дунд байрлуулаад агаар үлээнэ. /ð/-г дуудахад хоолойн хөвч чичирнэ харин /θ/-г дуудахад чичрэхгүй ф үсэг шиг агаар амнаас гарна.