ВИДЕО: “Дэлхийн мисс 2017” -д оролцох Ц.Энхжингийн танилцуулгыг хамгийн олон удаа үзжээ

“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжингийн видео танилцуулгыг 24 цагийн дотор 23 мянга гаруй буюу хамгийн олон удаа үзжээ.


Miss World тэмцээний зохион байгуулагчид албан ёсны Youtube сувгаараа оролцогчдын танилцуулгыг цацсан бөгөөд бусад орны гоо бүсгүйчүүдийн бичлэгүүд 100-6000 орчим үзэлттэй байгаа аж.
Hero Entertainment-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад Ц.Энхжин нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа танилцуулжээ.