133 дугаар сургууль нээлтээ хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нээлтээ хийж, сурагчидаа хүлээн авлаа. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Тус сургууль нь нэг ээлжиндээ 640, хоёр ээлжиндээ нийт 1280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Сургуулийн барилгын хөрөнгийг 2014 онд дүүргийн удирдлагууд төсөвт суулгаж, “Батас Өргөө” ХХК барилгыг олон улсын стандартын дагуу барьсан хэмээн сургуулийн захирал онцолж байлаа.