Сошиал од Харамбе

Хоёр хоногийн өмнө АНУ-ын Цинцинат мужийн амьтны хүрээлэнд буудуулан алагдсан Харамбе нэртэй горил одоо америкийн олон нийтийн сүлжээний од болоод байна. Ээж, ах нарынхаа хамтаар амьтны хүрээлэнг үзэж явсан дөрвөн настай хүү Харамбе-гийн амьдарч байсан жалга руу болгоомж алдан унасан юм. Горилл хүүг жалгаар нааш цааш чирэн явсан учраас амьтны хүрээлэнгийн ажилтнууд хүүг аврахын тулд гориллийг буудан алсан юм.

Харин олон америкчууд энэ хэрэгт хүүгийн эцэг эхийг буруутгаж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна. Мөн нөгөө талаас амьтны хүрээлэнгийн аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөж байна.

АНУ-ын сүүлийн 26 жилийн тоо баримтаар амьтны хүрээлэн сонирхож яваад гэмтэж бэртсэн 256 тохиолдол бүртгэгджээ.

Их сурвалж: www.news.mn