Хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” ба эдийн засгаа сэргээх зориг

Хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалт есдүгээр сарын 4-ний ӨДӨР Шангри Ла зочид буудалд өглөө нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын баялгийг зөвхөн олборлоход бус, түүнийг боловсруулах, тээвэрлэхэд хөрөнгө оруулах зах зээл та бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улс уул уурхайн салбараа ингэж цогцоор хөгжүүлэх нь тэндээс орж ирсэн орлогоор хүндээ хөрөнгө оруулж, хүнээ болон нийгмийн бусад салбараа хөгжүүлж, тэтгэх зорилготой юм. Манай улсад эрдэс баялгаас бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол Улс 2030 он хүртлэх урт хугацааны хөгжлийн бодлогын нэг гол зорилтоо эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх явдал гэж тодорхойлсон.

Манай Засгийн газар энэ зорилтын хүрээнд  хөдөө аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг уул уурхайн бус салбарын хөгжлийг түлхүү дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тийм учраас та бүхэн энэ удаа зөвхөн уул уурхай бус, хөрөнгө оруулалтын бусад бодит боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгож онцолсон юм. Дараа нь хөтөлбөрийн дагуу Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл танилцуулга хийлээ.

Үүний дараа чуулга уулзалтын үндсэн илтгэл тавигдаж эхэлж, хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнөлөө. Үдийн өмнө болсон хуралдааны хэлэлцүүлгийн сэдвийг та бүхэнд сонирхуулж байна.

 Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Хөрөнгө Оруулагчдын Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөлийн дарга Ж.Мөнхбат Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө Оруулагчдын Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөлийн талаар танилцууллаа.

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, Монгол Улсаас гадаадын улс орнуудтай байгуулсан эдийн засаг, чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийн хэрэгжилт, Хөрөнгө оруулагчдын санал хүсэлт, гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх механизм, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хандсан тодорхой хөрөнгө оруулагчдын жишээ зэргийг хэлэлцэв.

 Эрдэнэс Монгол ХХК-ний Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хурал удирдав. Оролцогчид нь Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан,Гадаад Харилцааны Яам, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Нгуен нар байр сууриа илэрхийлэв.

 Онцолж хэлэлцсэн асуудал нь Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдал юм. Энэ асуудлын хүрээнд оролцогчид доорхи асуудалд хариулт авсан юм.

    *Ерөнхий урьдчилсан таамаглалаар юуг ойлгож болох вэ?

  • Монголын макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал: Сэргэж буй гадаадын

эрэлт нь хэр тогтвортой үргэлжлэх вэ?

  • Урьдчилсан таамаглалаар гарч болзошгүй өсөх болон буурах эрсдэлтэй зүйлсүүд юу вэ? Тэдгээрийг даван биелүүлэхийн тулд Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ? Ирэх гурван жил хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр болон тэргүүлэх чиглэлийн бодлогууд: Тэдгээрийг ОУВС-ын хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхэд  хэр боломжтой вэ?

Засгийн газар одоогийн болон ирээдүйн хөрөнгө оруулагч ба өрийн зээл олгогчдод гэрээгээр биелүүлсэн үүргээ ханган биелүүлэхэд өөр ямар бусад арга хэмжээ  авах хэрэгтэй вэ?

Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хэрэгжилт болон түүний эдийн засагт үзүүлэх нөлөө: “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны хэрэгжилтийн талаар сүүлийн үеийн мэдээлэл

  • Хөрөнгийн чанарын шинжилгээ: Ирээдүйд бий болох өөрчлөлт,шинэчлэлүүд
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэтийн төлөв: Бид ирэх 3 жилд хэр их хэмжээний хөрөнгө оруулалтын талаар ярьж байна вэ?
  • Чухал ач холбогдолтой салбаруудад гадаадын санхүүжилтыг хэрхэн татах вэ?
  • Төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлэхэд “Олон нийтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн ач холбогдол зэрэг чухал асуудлуудыг хөндлөө. Уг хэлэлцүүлгийн удирдагч: Мүүдийз Инвестор Сервис, Удирдах Захирал Грэйм Ноуд байв.

Харин оролцогчид: Олон Улсын Валютын Сангийн Суурин төлөөлөгч Нил Сэкир Засгийн газрын өрийн эрсдэл судалгааны групп, Шинжээч Мүүдийз Инвестор Сервис Анушка Шах, Монгол банк, Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Сангийн Яам, Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр, Монголын Газрын Тос Ассициацийн захирал, МУИС Ч.Хашчулуун, Билл Бикалес Эдвайзорс, Гүйцэтгэх захирал профессор Билл Бикалес зэрэг төлөөлөгчид хэлэлцүүлэг гол байр суурийг тодорхойлов.

 Хамгийн гол нь банкуудад хөрөнгө босгох түвшинд хүргэх нь чухал

Энэ үеэр хүндэт зочноор уригдсан ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер "Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдал" сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр онцолж хэлэхдээ "Хөрөнгө оруулалт 2017" чуулган 11 дэх жилдээ болж байна. Банкууд эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахгүй байна.

Арилжааны банкууд дунджаар 25 хувийн хүүтэй, богино хугацаатай зээл олгож байгаа тул эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа нь харагдлаа. Иймд ОУВС банкны системийн эрүүл орчинд ихээхэн анхаарах шаардлагатай.” гэж сануулав.

Энэ үеэр Монголын талаас оролцогчид мөн Бага нуур хотод цахилгаан станц барих үйл ажиллагааг хятадын хөрөнгө оруулалтаар, мөн ноос ноолуурын үйлдвэрийг босгоход санхүүжүүлэх зорилго нэн чухал байгааг ярив.  Үүний зэрэгцээ Монголын зах зээлийн талаас нь авч үзвэл төлбөрийн тэнцэл, мөн төсвийн бодлогын эерэг нөлөө, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт хийхдээ бусад салбарт хөрөнгө оруулалт хийх боломж, эрэлт хэрэгцээ их байгааг онцолж байв.

Хэлэлцүүлгийн явцад Валютын сангийн чухал зорилтын нэг бол банкны салбарыг хөгжүүлэх явдал юм. Бодит эдийн засгийг дэмжихгүй байдалтай байна. Банк санхүүгийн салбарын капиталжсан чадвар нэн чухал. Банкуудын активыг үнэлэхдээ олон улсын жишээг харгалзах шаардлагатьай гэдэг нь тодорхой ажиглагдаж байна. Хамгийн гол нь банкуудад хөрөнгө босгох түвшинд хүргэх нь чухал. Банк юуны төлөө байдаг вэ? Тэр зорилгын төлөө бид ажиллах ёстой гэж Нэйл Сакер хэлсэн юм.

Мөн энэ үеэр чуулганд оролцогч зарим эдийн засагч Олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг САА1 болгон бууруулжээ. Үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь улсын төсвийн алдагдал өнгөрсөн сарын байдлаар 500 тэрбум төгрөг болж буурсан. Энэ бол сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт юм. Мөн гадаад орчин буюу нүүрсний экспортын орлого өссөн зэрэг эерэг үзүүлэлтүүдийг зээлжих зэрэглэл тогтоогчид харгалзахгүй байгаа хэмээн байр сууриа мэдэгдлээ.

Харин БНХАУ-ын зах зээлийн орчин сүүлийн үед ойлгомжтой, тодорхой болж байгааг дурдаад, Япон, Солонгос Улстай манай улсын Засгийн газар тохиролцоо сайн хийж чаадах, мөн хөроөнгө оруулалтын нэлээд том агуулгаар нь авч үзэх, Хөгжлийн банкны бондын хөрөнгө оруулагчийг дэмжих зэрэг саналуудыг тавив.  

Үдээс хойшхи хуралдаан эхэлж байна. Энэхүү хуралдааны гол сэдэв  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн эдийн засаг” юм. Хурал Майкл Ричмонд удирдан явуулж байна. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны худалдааны ахлах мэргэжилтэн ажээ.

 “Нэг бүс нэг зам” санаачлага Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Хоёр дахь өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн оролцогчид нь Ерөнхий сайд асан, Амаржаргал Сангийн Ерөнхийлөгч Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Лу Болд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав нар байр сууриа илэрхийлэх юм.

 Дараа нь “Нэг бүс нэг зам, ба хоёр төрлийн түүхий эдийн талаарх тойм” танилцуулах юм байна. Энэ танилцуулгыг Си Ар Ю Группын Бээжин хот дах төлөөлөгчийн газар, Гүйцэтгэх захирал Жон Жонсон танилцуулга хийнэ. Энэхүү хэлэлцүүлэгт “Нэг бүс нэг зам” санаачлага түүхийн эдийн зах зээлд болон Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар голлон хэлэлцэх ажээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын ган, төмрийн экспорт  гэх мэт зах зээлд илүүдэлтэй байгаа түүхийн эдийн экспортод анхаарлаа хандуулж байна. Гэсэн хэдий ч худалдаа нь “Тэг нийлбэртэй тоглоом”-той адилгүй юм.

“Нэг бүс нэг зам” хөтөлбөр нь эрэлтийг нэмэгдүүлэх зорилготой билээ. Цаашлаад, БНХАУ олон төрлийн түүхий эдийн хомсдолтой байгаа нь мэдээж нийлүүлэгч талд ойрын хэдэн жилд чухал нөлөөлөх дүр зураг харагдаж байна. Тэгвэл энэ нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

  • Зах зээлд илүүдэлтэй байгаа түүхий эд

–БНХАУ-ын шинэчлэлийн хөтөлбөр нь ган, төмөр, хөнгөн цагаан гэх мэт түүхий эд нийлүүлэгчдэд нөлөөлнө

  • Зах зээлд хомсдолтой байгаа бараа

-БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалт нь зэс, төмрийн хүдэр, алт зэрэгт нөлөөлнө

  • Нүүрс яах вэ? Илүүдэл түүхий эд үү эсхүл хомсдолтой түүхий эд үү?
  • ”Нэг бүс нэг зам” хөтөлбөрөөс хэн хожиж, хэн алдах вэ? Монгол Улсын давуу тал юу вэ? Энэ нь Монгол улсад хэрхэн нөлөөлөх вэ? гэх мэт чухал асуудлуудын хариу, шийдвэрлэх арга замуудын гарцыг олохоор зорьж байна.

 Сурвалжилсан Б.Баярмаа