Д.Отгондалай oлимп, дэлхийн хос медальтан болов

ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг жинд медалийн төлөөх тулаан хийсэн “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж олимп, ДАШТ-ий хос медальтан боллоо.


Тэрбээр ирэх сарын сарын 1-нд мөнгөн медалийн төлөө Олимпийн мөнгөн медальт Францын тамирчинтай медалийн өнгөө хувиргахын төлөө хүч, ур чадвараа сорино.



Харин энэ тэмцээний 64 кг-д ОУХМ Б.Чинзориг шөвгийн наймын тоглолтод ялагдсанаар энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлж байна. Тэрбээр, хүрэл медалийн төлөөх тоглолтод 2017 оны Европын аварга, Армяны боксчин Оганес Бачковтой тоглож, 4:1 харьцаатай хожигдов.

Мөн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ медалийн төлөөх тоглолтод Риогийн олимпийн мөнгөн медальт, Колумб улсынн боксчин Юберхен Мартинезэд ялагдлаа.