Биокомбинатад шүлхий өвчин гарч онц байдал зарлалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан онц байдал зарлаад байна. Яг одоо зам хаан, тус чиглэлээс Улаанбаатар хот руу автомашин орохыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхлээд байна.