Намын гишүүд нь

Тусгаар тогтнолын ордоны өмнө МАН-ын ҮҮрийн дарга нар, жирийн гишүүд өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Тэд "Тусгаар тогтнолын ордон"-оо намынхаа удирдлагуудаас авах зорилготой ажээ.

Зохион байгуулагч н.Ганбаатарыг хэлснээр "Та нар Төрийн ордондоо очиж хэрүүлээ хийцгээ. Намын гишүүдийн хандиваар боссон энэ ордоноо харин бид авмаар байна. Ирэх 2020 оны сонгуульд та нарын хэн нь нэр дэвших эрх байхгүй" гэсэн юм. 

МАН-ын ажилтнууд болон удирдлагууд гражаар дамжин орцгоож байна.