БОАЖ-ын сайдын багцыг 3.3 тэрбум төгрөгөөр бууруулна

Энэ оны төсвийн тодотголын төслийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан. Төслийн эхний хэлэлцүүлэг баасан гарагт болсон юм.

Төсвийн алдагдал оны эцэс гэхэд 4 их наяд төгрөгт хүрч, манай улмын ДНБ-ий 18 хувьтай тэнцэхээр байгаа юм. Шилэн данс бий болгосон шиг төсвийн зарцуулалтыг мөн шилэн болгох нь зөв гэх боллоо. Иймд бид БОАЖЯ-ны энэ оны төсвийн зардаргааг бүдүүвчлэн хүргэе.    

Энэ оны төсөвт тодотгол хийснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын багц 3.3 их наяд төгрөгөөр бууран, 54 тэрбум төгрөг болно.