
"Guys" хамтлагийнхан гурван гишүүнтэй болжээ. Залуусын сонсох дуртай хамтлагийн нэг гишүүн хар тамхины хэрэгт холбогдоод байгаа энэ үетэй давхцан Х.Бат-Ундрал хамтлагаасаа гарсныг хамтрагчид нь хэллээ.
Хар тамхины асуудалд дуучин Х.Бат-Ундрал холбоотой эсэхийг "Guys" хамтлагийнхнаас асуухад “Х.Бат-Ундрал сар гаруйн өмнө хамтлагаасаа гарсан. Тиймээс бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга. Тэгээд ч гарсан гишүүнийхээ талаар ямар нэгэн зүйл яримааргүй байна” гэлээ.
Сануулахад, "Guys" хамтлагийн гишүүнийг Замын-Үүдийн гаалиар хар тамхи оруулж ирэх гэж байгаад баригдаж, цагдаагийнханд шалгагдаж байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт албаныхан баталсан билээ.
Их сурвалж: www.news.mn