Ким Кардашьяны тээгч эхийн тухай тодорхой боллоо

36 настай телешоуны од Ким Кардашьян, түүний нөхөр 40 настай рэпер Канье Уэст нар гурав дахь хүүхдэдээ тээгч эх хөлсөлсөн байна. Хосууд хоёр хүүхэдтэй: дөрвөн настай Норт болон ой хагастай Сэйнт. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа эмч нар Ким Кардашьяныг ахин хүүхэд төрүүлэхэд амь насанд аюултай гэсэн аж.

 

Ингээд тэд тээгч эхийн асуудалд анхаарлаа хандуулахаар шийджээ. Кардашьян өөрийн эмэгтэй дүү нар болох Кортни, Хлои нарт энэ талаар санал тавьж байсан тухай өмнө нь мэдээлэгдэж байсан. Харин тэд нар нь татгалзсан бололтой.

Хосууд энэ талын үйлчилгээ эрхэлдэг нэгэн агентлагт хандан, хүүхдийг нь тээх эмэгтэйтэй гэрээ байгуулсан талаар ойр дотныхон нь ярьсан байна. Тэр эмэгтэйн нэр одоогоор тодорхойгүй бөгөөд, харин Кардашьян, Уэст нар түүнд нийтдээ 114 мянган доллар төлөх ёстой гэнэ.

Энэ дүнгээс 45 мянган долларыг уг тээгч бүсгүй авч, үлдсэн 69 мянгыг зуучлагч компани авах аж. Гэрээнд зааснаар бол, тээгч эх хэдэн долоо хоногийн турш бэлгийн харилцаанд орохгүй, тамхи татаж, архи хэрэглэх хориотой, саунд сууж, үсээ будуулж, түүхий загас, кофейн хэрэглэж болохгүй гэнэ. 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN