Д.Энхцэцэг: Одоо тодорхой хаяггүй байгаа 15 800 иргэн сонгуульд санал өгөхгүй

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс иргэдийн гэрийн хаяг тодорхой бус байдаг асуудлаар тодруулга авлаа.

-Монгол Улсын хэмжээнд хаяг нь тодорхой бус иргэний үнэмлэхтэй хэчнээн иргэн байдаг вэ?

-Иргэний бүртгэлийн тухай хуулиар иргэн хүн нэг хаягнаас нөгөө хаяганд шилжихдээ өөрийнхөө тухайн оршин сууж байгаа хороо, сумын бүртгэлийн ажилтанд очиж шилжин явах бүртгэл хийгддэг. Ингэж бүртгэл хийлгэснээр манай мэдээллийн санд орж, тухайн иргэн хаяггүй болдог.

Харин тухайн иргэн шилжиж ирсэн бүртгэлээ хийлгэснээр манай санд орж, хаягтай болно. Одоогийн байдлаар зургаадугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 15 800 иргэн шилжин яваад, шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй учраас Сонгуулийн тухай хуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтанд оруулах боломжгүй юм.

-Тухайн иргэний зөвхөн гэрийн хаяг Монгол Улсын иргэн мөн гэдгийг батлах ёстой юу. Тухайн хүн Монгол Улсын иргэн мөн болохыг регистерийн дугаар болон гарын хээ л батлах ёстой биш үү?

-Сонгуулийн тухай  хуулиар тухайн иргэн байнга оршин суух газрын сонгуулийн хэсэгт сонгууль өгнө үү гэсэн заалт бий. Ер нь сонгогч гэж хэн бэ гэхээр Сонгуулийн тухай хуулиар 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гарын хурууны хээгээр баталгаажсан, тодорхой хаягтай иргэнийг сонгогч гэнэ гэж заасан байдаг. Тиймээс сонгогчийн нэрсийн жагсаалтанд тухайн иргэнийг оруулдаг.

-Тэгэхээр 15 800 иргэн Монгол Улсын иргэн биш болж, сонгууль өгөхгүй гэсэн үг үү?

-Сонгуулийн тухай хуулиар одоо тодорхой хаяггүй байгаа15 800 иргэн сонгуульд санал өгөхгүй.

-Тэгвэл 15 800 иргэн сонгуульд санал өгөхгүй болж байгаа нь Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, заалтыг шинэчлэх шаардлагатай гэдгийг харуулж байна?

-Зөв. Энэ хуулийн зарим заалтанд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм.

Б.Баярмаа