Өнөөдөр олон улсын Олимпын өдөр.....

1942 онд Санкт-Иорицед болсон Олон улсын олимпын хорооны 42 дугаар чуулганаар Олон улсын олимпын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 23-нд тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ өдөр бол 1894 онд Францын олон нийтийн зүтгэлтэн, барон Пьер де Кубертен олон улсын хөнгөн атлетикийн конгресст илтгэл тавихдаа олимпын хөдөлгөөнийг сэргээх санаа дэвшүүлснээр ОУОХ-г үндэслэн байгуулсан өдөр гэж үздэг юм байна. Үүний дараа конгресс 1896 онд анхны олимпыг Грект зохион байгуулах шийдвэр гаргаж байжээ.

Түүнчлэн дэлхийн Олимпын хороонд харьяалалтай улс орон бүр энэхүү баярын өдрийг жил болгон уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс ч гэсэн өнөөдөр энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Ингэхдээ Монголын Үндэсний Олимпын хорооны талбай, Бэйсболын талбайд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, уртын болон өндрийн харайлтууд, бадминтон, хөлбөмбөг, волейболын нээлттэй тоглолтууд, каратегийн үзүүлбэр тус тус болох аж.