ШУА-ийн удирдлагууд ​нөхөр нь твиттерт жиргэсний төлөө эхнэрийг нь халжээ

Гэр бүлийн хүн нь твиттер, фэйсбүүк гэх мэт цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэний төлөө эхнэрийг нь ажлаас чөлөөлсөн хачирхалтай шийдвэр гарчээ. Тодруулбал, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй гэгч нь сая дурдагдсан үндэслэлээр тушаал гарган Төвд судлалын салбарын ЭША Б.Няммягмарыг энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажлаас чөлөөлөх үндэслэлд, “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж тус хүрээлэнгийн явуулж буй бодлого чиглэлийг эсэргүүцэж, хүрээлэнгийн удирдах албан тушаалтны өмнөөс бусдад мэдээлэл тараасан болох нь баримтаар нотлогдож байгаа нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдож байх тул Төвд судлалын салбарын ЭША Б.Няммягмартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай” хэмээжээ.

Харин ажлаасаа халагдсан Б.Няммягмарын нөхөр судлаач Г.Ням-Очир цахим хуудастаа, “ШУА-аас халагдсан манай эхнэрийн тушаал. Нөхөр нь сошиалд элдэв зүйл бичсэн учир. Энэ бол ХКН-ын даалгавар л даа. Тийм ээ? Би ном хэвлүүлдэг. Жиргэдэг. Энэ тэгээд гэр бүлийнхнийг нь яллах ял уу? Ригдэл ерөнхийлөгч өө” хэмээн бичжээ.