Найман компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий найман үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр болов.

Тус хорооноос эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 29.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4, СЗХ-ны "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, бүртгэх журам"-ын 8.1.5 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн "Бага хээр ҮЦК", "Догсон ҮЦК", "Превалент ҮЦК", "Финанс линк групп ҮЦК", "Говийн ноён нуруу ҮЦК", "Би Би Эс ЭС ҮЦК","Зюс капитал ҮЦК", "Эм Даблью Ти Эс ҮЦК" зэрэг үнэт цаасны компаниудыг гурван сарын хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, энэ талаар СЗХ-нд мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулжээ.