“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 69 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 48 дугаар тэмдэглэлэр өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн зорилго нь Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршино.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах томоохон арга хэмжээ:

-     Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх;

-     Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон түмэнд суртачлах;

-     Импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм.

Өдөрлөгийн үеэр Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт, мөн төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, орон нутгийн өмчийн газар, орон нутгийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн дарга нарт семинар, хэлэлцүүлэг хийнэ.

Тус өдөрлөг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд анх удаа нэгдсэн байдлаар үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байгаараа онцлогтой. Цаашид энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон хийх юм.