УЛААН БУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай,  халдварлалт өндөртэй, цочмог өвчин. Агаар дуслын замаар тархан халдварлана.

Эх уурхай нь:  Халдвар авсан хүн

Хэн өвдөх вэ?

  • Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй /товлолын 9 сар, 2 настай, нэмэлт улаанбурханы дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүс/
  • Улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй

Илрэх шинж тэмдэг:

Урьтал үед:

  • Халуурах
  • Нүдны салст үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Халдвартай байх үе:

Тууралт гарахаас өмнөх 4 хоног, тууралт гарснаас хойш 4 хоног

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Вакциндаа бүрэн хамрагдах
  • Улаанбурханаар өвдсөн тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, гэртээ эмчийн зааврыг сахих, сургууль цэцэрлэгээс 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар чөлөөлөгдөх
  •  Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харьяа өрх, дүүрэгтээ хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана уу?