Цаг агаар

Ихэнх нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газар иргэд, малчид, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.

Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулав.

Он гарсаар 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 14 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 60 удаагийн усны осол гарч, 74 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 13 нь хүүхэд, 61 нь насанд хүрэгсэд байгаа юм.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо.