Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг БСШУС-ын сайд хүлээн авч уулзлаа

"Рио 2016" олимпийн наадмаас жүдогийн 57 кг-д мөнгөн медаль хүртсэн манай тамирчин Д.Сумъяа өнөө өглөө эх орондоо ирсэн билээ.
Олимпийн наадамд амжилт гаргасан мундаг бүсгүйг ирсэн даруйд нь БСШУС-ын сайд Ж.Батсуурь албан өрөөндөө мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгийн хамт угтан авч уулзлаа.
Уулзалтад дасгалжуулагч багш Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням, олимпт оролцсон жүдогийн багийн төлөөлөл, Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч МУГТ Ц.Шаравжамц, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон болон бусад албаныхан оролцож түүнд баяр хүргэлээ.

Эх сурвалж http://www.info.mn

,