Селена Гомес шүтэн бишрэгчээ баярлуулав (видео)

Аливаа дуучин шүтэн бишрэгчтэйгээ харьцах нь түүний ажлын нэгэн салшгүй хэсэг билээ. Тэднийхээ ачаар л дуучид нэр алдартай, эрэлт хэрэгцээтэй болдог юм. Дуучин Селена Гомес нэгэн австрали шүтэн бишрэгчийнхээ гэрт зочилж, жинхэнэ гэнэтийн бэлэг барьжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/70118.shtml#sthash.x4O7d5cM.dpuf

22 настай Софи Сондерс гэдэг бүсгүй Селенаг ихэд таалдаг бөгөөд нэгэн радиостанцаас түүн рүү утасдаад шүтээндээ зориулж бичлэгт орно уу гэж хүстэл баяртай нь аргагүй зөвшөөрсөн гэнэ.

Софи бүсгүй Америкийн одод хайртайгаа илэрхийлж байх хооронд Гомес түүний гэрийн үүдэнд ирсэн байна. Сондерс дуучин бүсгүйн нэгэн дууг дуулж эхлэх үеэр Селена гэрт нь орж ирснээр шүтэн бишрэгчээ балмагдуулж орхисон аж. Селенаг хараад Сондерс нүдэндээ ч итгээгүй гэнэ шүү.

Хэрэг явдал хэрхэн өрнөснийг дороос үзнэ үү.

Эх сурвалж www.wikimon.mn