Олимпийн медалтнаа угтлаа

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн 57 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон Доржсүрэнгийн Сумъяа өнөө өглөө эх орондоо ирлээ.  Д.Сумъяа бол олимпийн наадмаас медаль авсан анхны эмэгтэй жүдоч юм.

Олимпийн медальтныг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад  Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болоод  гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авсан байна.