Хойд Солонгос тамирчдадаа хориотой бэлдмэл өгсөн үү?

Хойд Солонгосын засгийн газраас олимп болоод тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд  оролцож буй тамирчдадаа олон улсад хориглосон тусгай бэлдмэл өгдөг хэмээн Пхеньяны эх сурвалж “Radio Free Asia” мэдээлжээ. Эх сурвалжийн өгүүлснээр Хойд Солонгосын спортын яамны харъяа спортын шинжлэх ухааны судалгааны институтын хоёр үйлдвэрт тамирчдад зориулсан хориотой бэлдмэлийг үйлдвэрлэдэг аж. Үйлдвэрүүд Пхеньяны Потон болон Сосон дүүрэгт байрладаг гэнэ.

Өмнө нь 2008 оны Бээжингийн Олимпын үеэр Хойд Солонгосын буудлагын тамирчин Ким Жон Суд сэргээш илэрснээр хасагдаж байжээ. Мөн 2011 онд Германд зохиогдсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Хойд Солонгосын таван тамирчинд стеройд илэрсэн байна. Мөн өнгөрсөн онд АНУ-д болсон дэлхийн аваргын тэмцээний үеэр  эрэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 62 кг жинд өрсөлдөхөөр бүртгүүлсэн Ким Ун Гук /Олимпын алтан медальт тамирчин/  сэргээш хэрэглэснээс эрхээ хасуулсан юм.

Эх сурвалж: KBS WORLD RADIO