
Европын Олимпийн Хорооны дарга, Ирландын Үндэсний Олимпийн Хорооны дарга, 71 настай Патрик Хики баривчлагджээ. Түүнийг “Рио 2016” олимпийн наадмын тасалбарыг үндсэн үнээс нь илүү үнээр зарсан хэрэгт сэжиглэн Рио хотын цагдаа баривчилсан байна.
Риогийн цагдаа нар Европын олимпийн хорооны даргыг баривчиллаа
Европын Олимпийн Хорооны дарга, Ирландын Үндэсний Олимпийн Хорооны дарга, 71 настай Патрик Хики баривчлагджээ. Түүнийг “Рио 2016” олимпийн наадмын тасалбарыг үндсэн үнээс нь илүү үнээр зарсан хэрэгт сэжиглэн Рио хотын цагдаа баривчилсан байна. Цагдаа нар Хикигийн байрлаж буй зочид буудалд очиход Патрик Хикиг өнгөрсөн амралтын өдөр Ирланд руу буцсан хэмээн түүний эхнэр цагдаа нарт мэдүүлсэн ч зочид буудлын өөр өрөөнд нуугдаж байхад баривчилсан байна. Олимпийн нээлтийн өдөр цагдаа нар Хикигийн нутаг нэгтэн Кэвин Жэймс Мэллоны өрөөний сэйфнээс 700 гаруй тасалбарыг борлуулахаар бэлдсэн байгааг олжээ. Улмаар хэргийн мөрдлөгийн явцад Патрик Хикиг холбоотойг баталсан гэжээ. Цагдаа нарын мэдээллэж буйгаар олимпийн тасалбарыг дамлан наймаалснаас олох ашгийг $3.1 сая хэмээж байна. Хэрэгтэй холбогдуулан Ирландын гадаад хэргийн яам өөрийн Рио дахь консулаар дамжуулан Патрик Хикид эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болсноо мэдэгдээд байна.
Б.ЦОГ