Дуу хөгжим

“Queen” хамтлагийн гитарчин Брайн Мэй астрофизикч мэргэжилтэй дэлхийн шилдэг гитарчдын нэг. Үүнтэй адил Монголын рок попын ертөнцөд математик инженерчлэлийн мэргэжилтэй ч урлагт сэтгэл зүрхээ зориулсан соло гитарчин цахиур хагалж байна.

Нэгэнтээ мартагдах шахсан ардын дуу маань дахин сэргэж,үзэгчолны хүртээл болсоор байна. Ард түмний чихэнд хоногшсон уран бүтээлийгдуучидмаань дахинамилуулахдааөөрийн гэсэн өнгө аяс, шинэ хэмнэлээр хүргэж байдаг.

Тэртээ 1980-аад оны эцсээс залуусын чихэнд хоногшиж зүрхэнд дурсамж үлдээж өнөөдрийг хүртэл хөглөж яваа хамтлаг бол яах аргагүй Харш хамтлаг. Тэр дундаа гоцлол дуучин С.Баасандорж юм.

МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуныхаа орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав.

Монголын урлагын ертөнцөд цоо шинэ хамтлаг, цоо шинэхэн урсгал мэндэлжээ. Тодруулбал МУГЖ Б.Дашдондог "Хү” нэртэй хамтлагын пропюсероор ажиллан, үндэсний хэв маягыг агуулсан "Хүннү рок” урсгалыг бий болгожээ. Энэхүү урсгал нь өмнө нь байгаагүй, мөн үндэс сууриарай шинэлэг юм.

Монголын эсрад,поп рок дууны ертөнцөд өөрийн тогтсон хэв маягийг гарган гарч ирж байгаа залуу дуучин Ш.Хүрэлбаатар /ХҮРЭЛЭЭ/ нь анхны бие даасан уран бүтээлийн цомог, тоглолтоо 2017 онд "МИНИЙ ДУРЛАСАН БҮСГҮЙ” нэртэйгээр үзэгч сонсогчиддоо амжилттай толилуулсан билээ.

Дэлхийн хөгжмийн урлагийн хөгжил дэвшилийн хандлагыг шууд утгаар нь хуулбарлахаасаа илүүтэй Монголчуудынхаа оюун санааны хөрсөнд зөв буулгаж, өөрсдийнхөөрөө үзэл бодол, цаг үеээ дуундаа мөнхлөн үлдээдэг цөөхөн хамтлагуудын нэг нь “НОЁН НОХОД буюу MR.DOGGS “ хамтлагийнхан.

"Малчны хотноос дэлхийн тайзнаа" хэмээн үнэлэгдэж, Авьяаслаг Монголчууд 2016 шоуны финалын шатанд шалгаран монголчууддаа танигдсан дуурийн дуучин Ж.Хишигбаттай цөөн хором ярилцлаа.