
Universe best songs наадмын оролцогч дундаас хамгийн халуухан сонголт хийж, дэлгэцийн бүтээлд нүцгэн дүрээ мөнхөлсөн дуучин С.Хишигжаргал анхны бие даасан цомгоо өлгийдөж аваад удаагүй байгаа. Тэрбээр сүүлийн үед уран бүтээлийн олз омог тун ихтэй яваа гэнэ. Тодруулбал, тун удахгүй буюу энэ сарын 26-нд нээлтээ хийх гэж байгаа PLUS MOTION PICTURE-ын 2 дахь дэлгэцийн бүтээл НЭГ ӨДРИЙН ДАЙСАН уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн байна.