Үндэсний спорт

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг эхлүүлэх хязаалангийн уралдаанд шандас сорихоор 221 үрээ бүртгүүлжээ. Хязаалангийн сэрвээний өндөр, үүдэрлэдэг байдал зэргээр ялгаснаар гарааны зурхай руу хөдөлнө.

Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Хурмастын хур бороо элбэгшсэн зуны адаг сарын цагаан морин өдөр хотоос холгүйхэн орших Төв аймгийн Архуст сумын ард иргэд адууны наадмыг гурван өдөр үргэлжлүүлэн хийлээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд болох байсан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд наадмыг товлосон хугацаанд нь байршлыг нь өөрчилж Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан төрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат арслан Цэдэвийн Содномдоржид шагналыг нь гардуулан өглөө.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны түрүүг насны ангилалаар хүргэж байна.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо. Шилдэгт шалгарсан 16 харваачаас энэ жилийн наадмын сурын харвааны түрүүг тодруулсан юм.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит 512 бөхийн барилдаанд 8 давж үзүүрлэсэн бөхчүүдэд гарьд, арслан цол олголоо.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морины уралдаанаар эхэлж, хурдан хүлгүүдийн түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдаллаа.

Жил бүрийн наадмын дараа допингийн асуудал дэгддэг. Улсын наадмаар тав давж шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс ихэнхээс нь допинг илэрчээ гэх баталгаа, нотолгоогүй мэдээллүүд нийгэмд шуугиан тарьдаг. "16 бөхийн арав орчмоос нь илэрсэн нь үнэн. Томчууд нь өөрийнхөө нэрийг сугалаад үлдчихдэг байхгүй юу. Бөхийн допинг улс төртэй хэдийнээ хутгалдчихсан шүү дээ" гэж бөхчүүд, бөхийн хэрээнийхний дундаас барин тавин хэлэх нэгэн бий. Бас л баримт нотолгоогүй учир үнэн эсэхийг бүү мэд. Харин баримт нотолгоотой ганц зүйл гэвэл улсын цол шинээр хүртсэн залуучууд допингийн хэргээр ял сонсдог болсон.