
УИХ-ын 2016 оны сонгуулиар гудамжинд гарсан олон улстөрчийн нэг нь С.Ганбаатар. Рейтингээрээ Монголын улстөрчдөөс нэгд явж байсан тэрбээр хуурамч дипломын хэргээс болоод түүний үнэлэмж навс унасан. Түүнийг сургуулиа төгсөөгүй, хуурамч дипломтой гэдгийг нь Ч.Сайханбилэг чуулганы хуралдааны үеэр нэлээд ширүүхэн хэрэлдэхээ хэлж орхисон юм.
Дээр нь тойргоо сольсон нь ч С.Ганбаатарыг унахад нөлөөлсөн байх талтай. Юутай ч ажилгүй болсон тэрбээр тархиа цэнэглэж, жинхэнээсээ дипломоо авахаар төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, улс төрөөс түр “time out” авсан С.Ганбаатарын хувьд АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнээс өдөлж байна. Ийнхүү С.Ганбаатар АНУ-д эдийн засгаар сурч, Ч.Сайханбилэгт харуулах дипломтой болохоор зориг шулуудаад байгаа бололтой.